Байгалийн гайхамшигтай тогтоцын нэг болох хүрхрээг үзэхийн тулд хүмүүс хол газар аялдаг. Хятадын Гүйжүду Людиагийн үл хөдлөх хөрөнгө, менежментийн компани энэ асуудалыг бодолцож үзээд “яагаад тэнгэр баганадсан өндөр барилгын нэг талд хүрхрээг хийж болохгүй гэж?” өөрсдөөсөөасуусан байна. Тэгээд тэд дэлхийн хамгийн өндөр хүний гараар бүтээсэн хүрхрээг хийхээр шийджээ.

Хятадын баруун өмнөд зүгийн Гүйжүдү мужийн нийслэл Гүйян хотод уг хиймэл хүрхрээг барисан байна. Энэ нь үнэхээр гайхамшигтай харагдаж байгаа бөгөөд нар тусахад байшингийн өмнө гайхамшигтай солонгыг бий болгодог. Гэхдээ хүрхрээг тэнгэр баганадсан барилгын хажуугаас урсгахын тулд 4 том хэмжээний шахуурга шаарддаг. Барилгын ажилд асар их хэмжээний инженерчлэлийн сорилтууд тулгарсан бөгөөд, цахилгааны зардалд цагт 100 ам.доллар зарцуулдаг тул хүрхрээг зөвхөн онцгой тохиолдолд ашигладаг.

Оршин суугчидийн зарим нь их зардал гаргасан , мөнгө урсгасан бүтээн байгуулалт гэж харж байгаа бол зарим нь аялал жуулчлалыг дэмжсэн, гайхалтай бүтээл гэж үзэж байгаа ажээ. Гяангшү хүрхрээ нь Хятадын хамгийн алдартай хүрхрээ бөгөөд Гүйжүд мужид байрладаг тул энэхүү хиймэл хүрхрээ нь түүний зар сурталчилгааны нэг хэсэг шиг санагдаж байна." гэж нэгэн иргэн хэлжээ. 

Энэхүү муж нь таван жилийн өмнө ядууд тооцогддог байсан бол одоо дэлхийд алдартай компаниуд болох Google, Amazon, Apple уг мужид байрлах юм байна.Учир нь засгийн газар тус мужийг хөгжүүлэх бодлогын хүрээнд мэдээллийн төв болгохоор шийдсэнтэй холбоотой гэнэ. Эдийн засаг хурдацтай хөгжиж байгаагын хэрээр энэ мэт галзуу санаанууд төрөн гарахыг тааварлашгүй юм.