БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид улсынхаа 47 хотын оршин суугчдад Тайваньд хувиараа аялахыг түр хоригложээ.

“Хоёр талын /эх газрын Хятад болон Тайвань/ өнөөгийн харилцааг харгалзан үзсэний дагуу наймдугаар сарын 1-нээс эхлэн эх газрын Хятадын 47 хотын оршин суугчдад Тайваньд хувиараа аялахыг түр хориглох шийдвэрийг гаргалаа” гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын яамны мэдэгдэлд дурдсан байна.

Шинэ арга хэмжээ нь чухам ямар хотуудын оршин суугчдад хамаатай болох талаар одоогоор мэдээлээгүй байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг