Хятадын орон нутгийн цагдаа нар хуурамч бэлгэвч үйлдвэрлэн зардаг бүлгэмийг баривчилжээ. Кангнаны цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагаа явуулан нэгжлэг хийхэд 50 сая (7 сая доллар) юаны үнэ бүхий 500,000 хайрцаг хуурамж бэлгэвч олж, битүүмжилсэн байна. 

Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр тус хуурамч бэлгэвчийг зочид буудал, автомат машин, дэлгүүрүүдээр Хятадын төв болон баруун бүсээр олон улсын брэнд болсон Durex, Okamoto нэрээр худалдаалжээ.

Цагдаагийн газраас мэдээлснээр тус хуурамч бэлгэвч нь олон нийтийн эрүүл мэндэд аюул учруулж, Хенан болон Хубэй мужийн савлах үйлдвэрийг ашиглан үйлдвэрлэлээ явуулж байсан аж. Эрэн сурвалжлах ажиллагааны явцад 17 хүнийг баривчилсан байна. Тус бэлгэвчийг үйлдвэрлэж байсан тосгоны эрүүл ахуйн байдал маш муу бөгөөд бэлгэвчийг хиймэл тосонд хольж байсан нь албаныхан дурьджээ. 


Эх сурвалж: https://nextshark.com