Ким Кардашиан тээгч эхээр дамжуулан ирэх тавдугаар сард 4 дэх хүүхдээ хүлээн авна. Үүнээсээ өмнө буюу өнгөрсөн хэдэн сарын хугацаанд эрүүгийн шүүх тогтолцооны талаар судалжээ.

Тэрээр өнгөрсөн ням гарагт 2020 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй хэмээн мэдээлжээ. Учир нь түүний цагийн хуваарь нь хангалттай давчуу байгаа аж. Реалити шоуны одын мэдэгдсэнээр түүний 60 сая ам.долларын гэр нь шинээр төрөх гишүүнээ хүлээн авах бэлтгэл хангаад “солиорлын” байдалд байгаа гэнэ.

“Би хүүхдийнхээ өрөөг бэлэн байлгах гэж хичээж байна. Энэ бол солиорол, гэхдээ хамгийн шилдэг нь” хэмээн тэр хэлсэн байна. Түүнээс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар асуухад тэр шулуухан үгүй гэж хариулсан ба “магадгүй энэ дэлхийн хамгийн стресстэй ажил байх, миний хувьд бол тохирохгүй” хэмээн шулуун хариулжээ.

Ким өнгөрсөн хэдэн сарын турш улс төрийн үзэл бодлоо нээлттэй байлгасан ба цаазаар авах ялыг цуцлан, түүний оронд тохиромжтой шийдэл олохыг уриалсан. Тэрээр ялыг шийдвэрлэхдээ “шударга ёс”, “эрх тэгш байдал”-ыг тэргүүнд тавих хэрэгтэй хэмээн онцолжээ. 

Тэрээр твиттерээр дамжуулан “Өнгөрсөн жил би эрүүгийн шүүн таслах ажиллагааны тогтолцооны талаар суралцсан. Би урьд нь шоронд хоригдож байсан хүмүүстэй уулзаж, шударга бус байдлыг үл тоомсорлон, цаазаар авах ялтай хоёр ч хүний хэргийг шийдвэрлэхэд тусалсан” гэдгээ нийтлэжээ.

Мөн тэрээр Калифорни мужийн амбан захирагчтай уулзан, цаазаар авах ялыг тус мужид үгүй болгох тухай түүний дэмжлэгийг хүсчээ. Ялангуяа шүүх засаглалд арьс өнгөөр ялгаварлах байдал, шударга бус байдал нь шүүхийн шийдвэрлэх системд гүнзгийрсэн байгааг шүүмжилсэн байна.



Эх сурвалж: www.dailymail.co.uk