Реалити шоуны од Ким Кардашиан шинэ хүүхэд болох таван долоо хоногтой Чикаго Уэстийг олон нийтэд харууллаа. Кимийн дүү Каяли Женнер өнгөрсөн долоо хоногт ганц жиргээд л Snapchat компанийн үнэт хувьцааг 1.3 тэрбум доллараар унагасан. Гэсэн ч ээж, охин хоёр снэпчатад дуртай хэвээр бололтой, эгдүү хүрэм филтер ашиглан зургаа авахуулжээ. 

Канье Уэст, Ким Кардашиан хоёр шинэ хүүхдээ өнгөрсөн нэгдүгээр сард тээгч эхээс өлгийдэн авсан. Ким энэ талаар “Тээгч эхээр хүүхдээ тээлгэнэ гэдэг өөр л байдаг юм байна. Гэхдээ энэ нь амар гэж бодож байвал үгүй юм байна. Хүмүүс биеэ хайрлаж, сэтгэл санаа тогтворгүй болохгүй, төрөхийн өвдөлт мэдрэхгүй болохоор тээгч эхээр тээлгэх нь амар гэдэг. Надад бод өөрийн хүүхдээ тээж чадахгүй байна гэдэг маш хэцүү байлаа. Ялангуяа Норт, Сэйнт хоёрыг өөрөө тээж төрүүлсний дараа их хүнд туссан” гэжээ.



Baby Chicago

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on