"Keeping up with the Kardashians" реалити шоуны од Ким Кардашианыг төгс бие галбиргүйгээр төсөөлөх аргагүй. 

Олон зуун сая дагагчдынхаа шүтээн болж, Instagram хуудас дахь нэг пост нь 300-500 мянган ам.доллараар үнэлэгдэх хүртэл өөрийгөө брэнд болгож чадсан түүнийг гоо сайхны хагалгааны хатан хаан хэмээн өргөмжилдөг нь зүгээр ч нэг яриа биш юм. 

Гэвч үнэндээ тэрбээр экс нөхөр Канья Вэстээс салсныхаа дараа нарийн бэлхүүс, том өгзөгний хойноос хөөцөлдөж хэвлийнхээ өөхөө өгзөг болон бусад хэсгүүддээ шахуулдаг хагалгаанаас татгалзах болжээ. Үүнийгээ албан ёсоор зарлаагүй ч түүний инстаграмм дахь гэрэл зургууд харуулна. 

Энэ талаар хэвлэлүүдэд "Ким Кардашиан BBL буюу бразилын өгзөг өргөх хагалгаагаа дуусгавар болгожээ. Тэр өмнөх шигээ төгс бие галбиртай зураг нийтлэхээ больж гоо сайхны талаарх үзэл бодлоо өөрчилснийг түүний зургуудаас хараарай" хэмээн бичжээ.

Ким Кардашиан өмнө нь үхлийн хэмээн нэрлэгддэг энэхүү хүнд мэс заслыг өмнө нь дөрвөн удаа хийлгэж, гитар шиг биеийг трэнд болгож байсан нэгэн юм.

Түүний энэхүү өөрчлөлт нь одоогийн болзож буй Пит Давидсонтой холбоотой аж. Экс нөхөр Каниа Вэст нь түүнээс төгс гоо сайхныг шаардаж, нүүр будалтаас эхлээд хувцаслалт бүхий л зүйлд нь хэт анхаарч шүүмжилдэг бөгөөд энэ тухайгаа ч ярьсан байдаг.

Пит Давидсоны хувьд болзож эхэлсэн цагаасаа хойш түүнийг өөрийнхөөрөө аз жаргалтай гэдгийг сануулдаг нэгэн юм. Тиймээс ч гоо сайхны хагалгаанаас татгалзаж эрүүл аргаар жин хаяхыг эрхэмлэх болжээ.  

Эх сурвалж: insider.com, thesun.co.uk