Кардашианы ээж 25 насаар дүү залуутай болздог

Х.Оргил
05 сарын 15, 2018

Реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнер охидоо ч дутахгүй алдартай нэгэн. Зургаан хүүхдийн ээж Крис Женнер өмнө нь Роберт Кардашиантай гэрлэж охин Куртней, Ким, Холи болон хүү Роб Кардашианаа төрүүлсэн. 1991 онд нөхрөөсөө салсны дараа телевизийн нэвтрүүлэгч Брьюс Женнертэй гэрлэсэн юм. Хосууд Кендал, Кайли хэмээх хоёр охинтой болсон байдаг. Гэвч дараагийн нөхөр хүйсээ солиулж мөн л хамтын амьдралаа дуусгасан юм. Гэвч тэрбээр жаргалтай явна.

63 настай хатагтай Крис Женерийн найз  залуу нь 38 настай өнгөт арьсан Корий ажээ. 25 насны зөрүүтэй хосууд хайр дурлалд насны хязгааргүйг харуулж буй.  Хамтдаа үдэшлэгт явж инстаграмд зураг оруулдаг хосуудыг анх хайр дурлалын романсаа эхлүүлж байхад охид нь тийм ч дуртай байсангүй. Хэвлэлийнхэнд тэд ажил хэргийн харилцаатай хэмээн ярилцлага өгсөн юм. Харин одоо тэд ил гарцгаан зугаалж зурагчдын дуранд өртсөөр байна.  Крис Женер найз залуутайгаа гэрлэх эсэх талаар ярихдаа "Би 2 удаа гэрлэж үзсэн. Юу болохыг одоо хэлж мэдэхгүй байна" хэмээн хариулсан ажээ.

Холбоотой сэдвүүд

ким кардашиан хайр дурлал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.