Kим Кардашиан өөрийн биений хэлбэртэй бортоготой шинэ сүрчигээ гаргалаа. Сүрчигийн нэр нь KKW Body. Тэрбээр бортогоныхоо хэлбэрийг гаргахын тулд өөрийн биеийн хэвээ гаргуулсан байна. Сүрчиг энэ сарын 30-наас зарагдах ажээ. 

Кардашианы "KKW Body" нь найрлагандаа ногоон бергамот, тоор, турк сарнай, мэлрэг цэцэг, зандан мод, заарыг агуулсан гэнэ.  100 мл-ээр савлагаатай энэхүү сүрчиг 60 ам доллараар зарагдах ажээ.