АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чолийг үдийн зоогонд урьжээ. 

Ким Ён Чоль болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар яриа хэлэлцээ хийсний дараа түүнийг ийнхүү урьсан байна. Энэ тухай Төрийн Департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Роберт Палладино мэдэгджээ.

Вашингтон хотод М.Помпео, Ким Ён Чоль нар 40 минут зөвлөлдөх уулзалт хийсэн байна. АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт ирэх сарын сүүлчээр болох тухай өмнө нь мэдээлсэн билээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/ТАСС/