АНУ-ын Невада муж улсын Атлетикийн холбоо холимог тулааны тамирчид болохКонор МакГрегор болон Хабиб Нурмагомедов нарт шийтгэл ногдуулсан байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Невада муж улсын Лас-Вегас хотноо болсон UFC-гийн 229 дэх удаагийн тэмцээний дараа К.МакГрегор, Х.Нурмагомедов нар зохисгүй үйлдэл гаргасан билээ.

Ирландын тамирчин К.МакГрегорын тэмцээнд оролцох эрхийг зургаан сараар хасч, 50 мянган ам.долларын торгууль ногдуулсан бол ОХУ-ын тамирчин Х.Нурмагомедовын тэмцээнд оролцох эрхийг есөн сараар хасч, 500 мянган ам.долларын торгууль ногдуулжээ.

Тэмцээнд оролцох эрхийг хасах хугацаа тулаан болсон оройгоос эхлэх аж. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/CNN/