Коронавирусын эсрэг вакцин бүтээсэн эрдэмтдийг "Оны баатар"-аар нэрлэжээ

Х.Оргил
12 сарын 14, 2021

Time сэтгүүл коронавирусын эсрэг вакцин бүтээсэн эрдэмтдийг "Оны баатар"-аар нэрлэжээ. Тэднийг шидэт ажилтнууд гэсэн байна.

Хятадын Ухань хотын эмнэлэгт эхний кластер өвчтөнүүд ханиалгаж ирснээс хойш сарын дараа 30 мянган дээжийг ангилж, тодорхойлж, олон нийтэд ил цахимд байршуулсан байна. Хоёр долоо хоногийн дараа буюу хөл хорио тогтоож эхлээ ч үгүй байхад вакцин бүтээх ажилд маш хурдан орсон гэж уг сэтгүүлд дурджээ.

АНУ-ын вирус судлаач, Харвардын эрдэмтэн 35 настай Киззмезиа Корбетт, АНУ-ын Вакцин судлалын төвийн дэд захирал, микро биологич, дархлаа судлаач Барни Грэхэм, Унгарын биохимич 66 настай Каталин Карико, АНУ-ын Пеннсилванийн их сургуулийн анагаахын ухааны эрдэмтэн 63 настай Дрью Уайсман нар Германы BioNTech, АНУ-ын Moderna компаниудтай хамтран Pfizer  вакциныг зохион бүтээсэн эрдэмтэд юм.

Тэдний зохион бүтээсэн вакцин Covid-19 халдварт өвчний эсрэг урьдчилан сэргийлэх тарилга 95 хувийн өндөр үр дүн үзүүлсэн ба олон зуун сая ширхэг үйлдвэрлэгдэж дэлхийн 91 оронд тараагдаж, олон зуун сая хүний амь насыг аварчээ.

"Коронавирус хаанаас гаралтай хэн ч баттай мэдэхгүй. Covid-19 халдварт өвчнийг үүсгэгч SARS-CoV-2 вирус Хятадын олон зуун сарьсан багваахайн агуйн гүнд байсан байж болно. Тэндээсээ зэрлэг ан амьтнаар дамжин Ухань хотын махны захад хүрсэн байж болох ч өөр нэг таамаглал нь Ухань хотын вирус судлалын лабораторийн ажилтан судалж байсан вирусаараа санамсаргүй өвчилж, тэндээс  алдагдсан гэж үздэг. Аль ч тохиолдол байсан уг вирус нөхөн үржихийн тулд амьд биет хэрэгтэй байж." гэж сэтгүүлд дурджээ.

Гэхдээ дээрх дөрвөн эрдэмтэн дөрвүүлээ ганцаараа хийгээгүй нь ойлгомжтой. Дэлхий даяар олон эрдэмтэд олон төрлийн вакцин гарган авсан. Тэдэнд хүн төрөлхтөн баярлалаа гэж хэлэх ёстой гэсэн байна.

Холбоотой сэдвүүд

вакцин коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.