Коронавирусийн халдвартай 6052 тохиолдол бүртгэгдэж 132 хүн нас бараад байна гэж South China morning post сайт мэдээллээ. Бусад 16 оронд 56 батлагдсан тохиолдол илрээд буй.

Нас барсан өвчтөнүүдийн ихэнх нь 60-аас дээш насныхан байгаа юм. Хубэй мужид шинээр  840 тохиолдол бүртгэгджээ.

Ойролцоогоор 3300 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ нь SARS-ийн халдварын тоог давсан үзүүлэлт юм. Энэхүү хэт их ачааллыг Ухань хотыг эмнэлэг хэдийнэ дийлэхээ больсон талаар тус хотын дарга мэдэгдээд буйИймээс Ухань руу одоогоор цэргийн болон иргэний 2360 эмч, сувилагчийг илгээжээ. Харин тус хот руу ТББ болон сайн дурынхныг явахыг түр хориглоод байна.

Мөн ирэх сарын 3-нд нээгдэх Ухань хотод 25,000 м.кв талбайтай, 1,000 ортой эмнэлгийг барих ажил ид өрнөж байгаа талаар мэдээлэв. Энэхүү эмнэлэгийг барих ажлыг онлайнаар шууд цацаж байгаа юм.