Хятадын үхэлд хүргэж болзошгүй коронавирусын халдвар АНУ-д хүрчээ.

Коронавирусын анхны тохиолдол буюу амьсгалын замын өвчин БНХАУ-ын Ухань хотод илэрч, одоогийн байдлаар зургаан хүн нас барж, дор хаяж 200 хүн халдвар авсан нь тогтоогджээ. Тус өвчний тохиолдол АНУ-д илэрсэн тухай Өвчинг хянах, урьдчилан сэргийлэх төв мягмар гарагт мэдэгджээ. 

Дархлаажуулалт ба амьсгалын замын өвчин судлалын үндэсний төвийн захирал Нэнси Мессоньер хэлэхдээ 30 орчим насны эрэгтэй өвчтөн Сиэттлээс хойд зүгт хоёр цагийн зайтай орших Вашингтоны Снохомиш –т эмчлүүлж байгаа гэжээ. АНУ-ын оршин суугч болох нь тогтоогдсон тус өвчтөн энэ сарын 15-нд Уханаас АНУ-н Сиэттл Такома олон улсын нисэх онгоцны буудалд буусан аж. Тухайн үед ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч гурав хоногийн өмнө эмнэлгийн тусламж хүссэн гэж CNN агентлаг мэдээлсэн байна.

Коронавирус нь 2013 онд гарсан хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог синдром (SARS)-той ижил бүлгийн гишүүн болох нь тогтоогдсон байна. 

Даваа гарагт, Өмнөд Солонгос улсад тус вирусын анхны тохиолдол мөн илэрчээ. 35 настай эмэгтэй тус вирусээр оношлогдсон ба халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрсэн байна. Эмэгтэй тус улсад ирэхээсээ өмнө Вуханд зорчсон гэж мэдэгджээ.

Сүүлийн үеийн мэдээгээр АНУ-ын томоохон олон улсын нисэх буудлууд тус вирусын халдварыг илрүүлэх ажлаа эрчимжүүлэв. Уг өвчнөөс сэргийлэхийн тулд улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч буй. Тухайлбал Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улс улсын хилээ хаасан байна.