Х.Оргил
02 сарын 05, 2020
2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр анхны коронавирус илэрсэн билээ. Одоогоор Хятадын Ухань хотын далай болон зэрлэг амьтдын худалдааны захаас уг вирусыг гарсан гэж үзэж буй.
Өнөөдрийн байдлаар 26 улсад тархаад байгаа коронавирусийн улмаас нийт 492 хүн нас баржээ. Нийт халдвар авсан хүний тоо 24,536 бөгөөд тэднээс 911 хүн эдгэж эмчлүүлсэн байна.
Халдвараас сэргийлэхийн тулд Хэбэй мужийн зарим тосгонд ариутгал халдваргүйжүүлэгч бодисыг дроноор цацжээ. Вирус дэгдэлтийн улмаас 60 агаарын тээврийн компани нислэгээ цуцлаж, зарим орнууд хилээ хаагаад байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.