Коронавирусийн халдварыг гэр бүлийн гишүүдээсээ авах магадлал 83 хувь гэж үзлээ

Х.Оргил
02 сарын 13, 2020

Коронавирусийн халдвар авсан нэг л хүнд байхад гэр бүлийн гишүүддээ халдаах магадлал 83 хувь гэж Хятадын мэргэжилтэн ярьсныг Шинхуа мэдээлжээ.

Энэ бол бүртгэгдсэн тохиолдлын асуумжийн үр дүн юм.

Харин бусад тохиолдолд голдуу олон нийт цугласан эмнэлэг, сургууль, дэлгүүр, үйлдвэр, зэрэг газраас энэхүү вирусийн халдвар авч байгааг Хятадын халдварт өвчнийг хянан, урьдчилан сэргийлэх төвийн тархвар судлалын мэргэжилтэн Ву Зунюй дурджээ.

Шинэ төрлийн коронавирусээр бага насны хүүхдээс эхлээд ахмад настан хүртэл авсан хэмээн бүртгэгдээд буй. Иймээс мэргэжилтнүүд өрөөгөө цэвэрлэх ариутгах, амны хаалт тогтмол зүүх, гараа сайтар угаах, олон нийтийн газраас явахаас зайлсхийхийг зөвлөж байна. 



Эх сурвалж ://www.xinhuanet.com/

Холбоотой сэдвүүд

коронавирус ухань

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.