Х.Оргил
02 сарын 10, 2020
Хонконгод бямба гарагт коронавирусийн 10 тохиолдол илэрчээ. Тэдний 9 нь нэг гэр бүлийн гишүүд юм. Энэхүү гэр бүл Lento Party Room” гэх халуун тогооны ресторанд хамтдаа халуун тогооны хоолтой ресторанд орж дундаа шарсан мах, шөл зэргийг захиалж идсэн байна.
Маргааш нь буюу ням гарагт энэхүү гэр бүлийн гишүүд уг вирусээр халдварлагдсан нь тогтоогдон эмнэлгийн тусламж авчээ. Насны хувьд 22-68 насны хүмүүс аж. Эхний шинжилгээний хариугаар тус гэр бүлийн 24 настай залуу болон эмээ нь хэд хоногийн өмнө халдвар авсан байжээ. Иймээс дундаа тавьж иддэг хоолоос татгалзаж, гэртээ байхыг эмч нар зөвлөж буй.
Мөн энэхүү вирусийн халдвар тархахаас сэргийлж уг рестораныг хаасан гэж South China Morning Post мэдээлэв.
Эх сурвалж: /www.scmp.com/
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.96.93] ・ 2020.02.10 Хариулах
nuguu 5 honog nuuts uyd yavdag ene teree yasan be ? ... ter hugacaa ni unen bol ted umnu virus avsan, ... esvel hugacaa ni hudal boloh nie
Зочин [66.181.161.49] ・ 2020.02.10 Хариулах
uls oron maani avah estoi arga hemjeenuudee avad yavj baina haa baisan konkongin yumig manai ulsad bolson yum shig garchiglaad erguu huur vee
Зочин [66.181.161.49] ・ 2020.02.10 Хариулах
har piarnaas chini bolj mgl uls elgeeree hevtleeee malaaaa
Санал болгох
1 Б.Бат-Эрдэнэ: Бөхөөсөө хардаг жудаг ёс, сайн сайхан хүлээлт бүх монголчуудад бий
2 Кужа: Хөдөө талд очиж морин хуураа тоглож, хөөмийлнө гэхээс тэсэж ядаж байна
3 Ипотекийн амь насны даатгал зээлдэгчид ашигтай
4 З.Даваажаргал: Сурагчийн сэтгэл зүй сайжрахад сурлагын чанар нь дээшилдэг
5 ЕБС-ийн менежментэд мэдэгдэхүйц үр дүн гарсан хичээлийн жил байлаа