Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэ коронавирусний халдварын сэжигтэй нэг иргэнийг Халдвартын эмнэлэгт тусгаарлаад байгаа аж.

Тус иргэнээс шинжилгээ авч Халдвар судлалын үндэсний төв рүү илгээсэн бөгөөд шинжилгээний хариу 02-р сарын 12-нд буюу лхагва гарагт гарах юм. Энэхүү сэжигтэй тохиолдол нь өвчлөл гэж оношлогдоогүй байгаа учраас иргэдийг тайван байж эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас онцгойлон анхааруулж байна.

Эрүүл мэндийн яамны ирүүлсэн мэдээллээр манай улсад уг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч ХӨСҮТ-ийн тусгай тасагт өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Үхань хотоос ирсэн 31 иргэн, албаны 15 хүн буюу нийт 46 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна.

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн сэжигтэй 97 тохиолдол бүртгэгдсэнээс (ХӨСҮТ-д 75, орон нутагт 22) 132 сорьцод шинжилгээ хийхэд уг өвчний вирус илрээгүй, харин 13 хүнээс томуугийн А хүрээний НЗN2 вирус илэрч эдгээр хүмүүсийг үргэлжлүүлэн эмчилж байгаа юм.