Латвийн парламент үслэг амьтдын үржүүлгийг бүрмөсөн хориглох тухай санал хурааж, баталлаа. 

Уг хоригийн дагуу 2028 он гэхэд усны булга, туулай, үнэг, суусар зэрэг үслэг амьтдын үржүүлэхийг зогсоох ажээ. 

Ингэснээр Латви улс үслэг амьтны аж ахуй эрхлэхийг хориглосон Европын холбооны 15 дахь орон болж байна.Сүүлийн жилүүдэд Латви улсад үслэг эдлэлийн фермүүд цөөрч, тэнд тэжээгддэг амьтад цөөрсөөр байгаа юм. 

Тухайлбал, Латвид 2017 онд нийт 617 мянга, 2020 онд 580 мянга, 2022 онд 274 мянга толгой мал болж буурчээ.


"FOUR PAWS"-ийн Зэрлэг амьтдын зугаа цэнгэл, нэхмэлийн хэлтсийн дарга Томас Пиецч "Үслэгний аж ахуй нэгэнт шаардлагагүй болсон, угаас харгис хэрцгий төдийгүй олон нийтийн эрүүл мэндэд эрсдэлтэй гэдгийг  COVID-19 тахлын үеэр харсан. 

Латви улс уг хоригийг баталсан ЕХ-ны 15 дахь гишүүн орон болсон нь сүүлчийнх биш гэдэгтэй манай байгууллага бүрэн итгэлтэй байна. Зөвхөн үслэг эдлэл үйлдвэрлэх зорилгоор мал хадгалах, алж устгах, түүнчлэн фермийн малын үслэг арьс, бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд байршуулахыг нэн даруй, бүрэн дүүрэн зогсоох хэрэгтэй." гэж уриалжээ.

Эх сурвалж: FOUR PAWS