Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаар урсдаг Сэлэнгэ мөрөн дээгүүр Монголын хамгийн урт буюу 437 метр 52 сантиметр гүүр тавигдаж, нээлтээ хийлээ. Хуучнаар Ингэт толгойн сангийн аж ахуй буюу Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт энэхүү төмөр бетон гүүр ашиглалтад орж байгаа юм. Гүүр тавигдсанаар газар тариаланчид тойруу замаар биш шууд тус гүүрээр тээвэрлэлт хийх боломж бүрджээ. Энэхүү гүүрийг бүтээн байгуулах ажлыг концессын гэрээгээр хийлгэх шийдвэр гарсны дагуу БНХАУ-ын “Чайна Гэжуба” групп компани шалгарч гүйцэтгэжээ.