БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын зүүн нутгийн Жэжян, Шаньдун, Аньхуй мужид “Лекима” хар салхи дэгдэж, хүчтэй салхи үүсэн аадар бороо үргэлжлэн орсны улмаас 49 хүн амиа алдаж, 21 хүн сураггүй болжээ.

Даваа гарагийн байдлаар Жежян мужид амиа алдсан хүмүүсийн тоо 39 болж нэмэгдсэний зэрэгцээ 9 хүн сураггүй хэвээр байна гэж тус мужийн Үерийн гамшгийг хянах газраас мэдээлсэн байна. 

Энэ онд Хятадад дэгдэж буй ес дэх шуурга боловч хамгийн хүчтэй хэмээн тооцогдож буй "Лекима" хар салхинд Жежян мужийн 6.68 сая оршин суугч нэрвэгдсэнээс 1.26 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үүнээс гадна 236 га тариалангийн талбай сүйдсэн нь 24.22 тэрбум юанийн хохирол учруулжээ.

“Лекима” өнгөрсөн бямба гарагийн өдрийн 14 цагийн орчимд Жежян хотын Вэньлин хотод дэгдэж эхэлсэн бөгөөд оройн 21 цагийн орчимд Шаньдун мужийн Циндао хотод дэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг