Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хэд хэдэн өөрчлөлт тусгагдаж байгаа билээ.

Хамгийн их шуугиан дагуулж байгаа заалт нь УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгохыг дэмжинэ гэсэн заалт юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэхүү заалтыг тайлбарлахдаа улс орны тогтвортой байдлыг хангах зорилготой, дэлхийн олон улсад энэ жишгээр ажиллаж байна гэж хэлсэн. Тэгвэл УИХ-ын уг заалт дээр янз бүрийн байр суурьтай байгаа юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг ард түмэн хэзээ ч дэмжихгүй шүү дээ. Ийм санал өргөн барьсанд зарим гишүүн гайхаж байна. Өмнө энэ асуудлаар гурван жилийн турш хэлэлцээд УИХ-ын гишүүдийн тоог 76 байхаар тогтсон. Ерөнхийлөгч зориуд улс төрийн пи-ар хийж, биднийг янаглан хорлож байна

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Ерөнхийлөгчийн оруулж ирсэн заалтуудад улс оронд хэрэгтэй санаа байна. Тухайлбал баялаг манайх, гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгө оруулалт хийж, ашгийн 51 хувийг манайх хүртэнэ гэж заасан. Энэ бол зөв зүйтэй заалт. Хөгжилтэй улс орнуудад ч жишиг нь ийм байдаг. Үүнийг дэмжиж байна.