Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзжээ.

Тэрээр уулзалтын дарааМанай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна. 

Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй. Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. 

Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа, төсөлт ажлын үр дүн, тайланг олон нийтэд ил тод, нээлттэй болгоё. 

Эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалин 800-960 мянган төгрөг. Ийм бага цалин үнэлэмжтэй байж шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж ярихгүй. Эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана. 

Энэ салбарт бодлогын баримт бичиг, төлөвлөгөө багадаагүй. Гагцхүү санхүүжилттэйгээ холбоотойгоор гүйцэтгэл хангалтгүй байна. Тиймээс энэ салбарын санхүүжилтийн тогтолцоог өөр түвшинд гаргана. 

Салбарын сайдын хувьд эрдэм шинжилгээ, судалгааны бүх хүрээлэнгээр очиж, эрдэмтэн, судлаачдынхаа ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцана" хэмээлээ.