Л.Дэлгэрмаа
12 сарын 03, 2023
Логик сэтгэлгээ нь аливаад дүн шинжилгээ, дүгнэлт хийх чадвар юм.
Иймээс 3-6 настай хүүхдийн оюун дүгнэлт хийх чадварыг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой үе гэж үздэг.
Логикийн ачаар хүүхдүүд учир шалтгааны холбоо хамаарлыг ойлгох гэж хичээн тунгаан бодох аргад суралцдаг.
Тэгвэл хэрхэн сэтгэлгээг нь хөгжүүлэх вэ?
Бид хүүхдийнхээ бодох сэтгэх үйлийг сэтгэхүйн үйлдэлд анхаарснаар логик сэтгэлгээний суурийг төлөвшүүлэх боломжтой. Өдөр тутамдаа дараах аргуудыг хэрэглэж хүүхдээ хөгжүүлж болно.
Хүүхэдтэйгээ ярилцах цаг гарга. Асуулт асууж, ярилцаж, бодуулах зэргээр сэтгэхүйн үйлдлүүдийг хийлгээрэй. Энэ чиглэлийн ном, гарын авлага номын дэлгүүрт олноороо байдаг. Хамтдаа сонгох нь хүүхдийн сонирхлыг илүү татна.
Асуудлыг өөрөөр нь шийдүүл. Хүүхдэд асуудал тулгарангуут өмнөөс нь шийддэг бол та хүүхдийнхээ логик сэтгэлгээг нь "боомилж" байна л гэсэн үг. Тиймээс насанд нь тохирсон тархины дасгал хийлгэж, бодуулж, танин мэдэх боломжийг нь олгоорой. Ам цангаад байна гэж таны хүүхэд хэлбэл "Тэгвэл яах ёстой вэ" гэж асуух зэргээр өөрөөр нь хариултыг олуулах нь үр дүнтэй арга юм.
Ямар асуулт асуух вэ гэж зарим эцэг эхчүүд асуудаг. Асуулт нээлттэй, түүний төсөөллийг тэлэх, оюун дүгнэлт хийлгэхэд чиглэх нь илүү үр дүнтэй. Тухайлбал
-Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй байдаг гэж бодож байна?
-Гадаа цас орж байна. Чи ямар гутал өмсмөөр байна вэ?
-Гэнэт шидтэн гарч ирвэл чи юу хүсэх вэ?
-Цас хэрвээ ногоон өнгөтэй бол чи юу хийх байсан бэ?
Түүнийг тэвчээртэйгээр сонс: Ярилцана гэдэг ухаалаг харилцааны төгс хэлбэр. Тиймээс хүүхдийнхээ хариултыг тэвчээртэйгээр хүлээ. Ойлгомжгүй зүйл гарвал л асуулт тавиарай. Энэ нь тэднийг таамаглал дэвшүүлэхэд сургадаг.
Туслах хэрэгслүүд авч өгөх нь үр дүнтэй. Жишээ нь үгийн сүлжээ бөглүүлж, шоо, эвлүүлдэг тоглоомоор тоглуулж болно. Хэдий төвөгтэй ч хүүхэд төвлөрч сурахаас гадна танин мэдэх үйлдлийг хийж сурах энгийн дасгал юм.
Оньсого, таавар таалга. Энэ бол оюун дүгнэлт хийх, сэтгэлгээгээ тэлэх боломж юм. Хүүхэд тухайн нөхцөл бүрд өөр өөрөөр тунгаан бодож байгаа учраас хувилбараа хэлэх тоолонд нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж цааш ярихыг нь дэмжээрэй.
Эх сурвалж: lingokids.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.