Х.Оргил
07 сарын 03, 2018
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ албан тушаалын наймааны алдарт 60 тэрбумын асуудлаар ТЕГ-т ханджээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа "ТЕГ Монгол улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, төр, нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тиймээс төрийн албыг үнэлэх схем бүхий "60 тэрбум"-ын асуудлаар ямар байр суурьтай байгааг хамтдаа тодруулцгаая!" хэмээн жиргэсэн байна.
Албан бичигтээ "60 тэрбумын хэрэг"-т хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх Монгол улсын төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг даруй ирүүлэхийг хүсье" гэжээ.
ТЕГ Монгол улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, төр, нийгэм, э/засагт ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй! Төрийн албыг үнэлэх схем бүхий "60 тэрбум"-ын асуудлаар ямар байр суурьтай байгааг хамтдаа тодруулцгаая! pic.twitter.com/Gyyy7lwcXJ
— Л.Оюун-Эрдэнэ (@OyunerdeneMN) July 2, 2018
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.