Х.Оргил
10 сарын 07, 2019
А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох хэргийн Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж гэм буруугийн шүүх хурлын товыг тогтоолоо.
Шүүхийн шийдвэр:
Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт боллоо.
Шүүх хуралдаанаар яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09:30 цагт товлосон байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.