Өнөөдөр УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын байрыг ШШГЕГ-аас чөлөөлсөн билээ.

Уг байрыг өнгөрсөн баасан гарагт хураах ёстой байсан боловч өөрийнх нь хүсэлтээр хугацаа олгож өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Тэрбээр байраа ШШГЕГ-ын ажилтнуудад хаусаа хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үеэр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

Л.Пүрэвбаатар:

"Энэ бол Монголын ард түмнийх биш Оросын хөрөнгө. Хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хөрөнгө. Орос улс ямар том улс билээ. 

Энэ хамтарсан том байгууллагын дарга Баянгол дүүргийн орон сууц эсвэл хашаанд амьдрах юм гэнэ ээ. Оросууд ийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэр битгий хэл онгоцоор нисэхдээ энгийн ангиллаар явж болохгүй. Ийм зэрэгтэй байгууллага учраас гэж хэлсэн. Би 111 тэрбум төгрөг дансанд нь бэлэн хүлээлгэж өгсөн. Үүний 1-2 хувиар намайг шагнана гэхэд би авахгүй гэж хэлсэн. Харин надад мөнгийг хоёр хуваан шилжүүлж энэ хаусыг авсан. Надад "Та авлига авч болохгүй шүү. Бүх цаг заваа манай төмөр замд зориул" гэж хэлсэн. Ийм зүйл л болсон" гэлээ.