Саруулын Ариунжаргал
05 сарын 03, 2019
ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Финландад Венесуэл, Украины асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа тухай АНУ-ын Төрийн департамент мэдээлэв. "М.Помпео Арктикийн зөвлөлийн сайд нарын 11 дүгээр уулзалтад оролцохоор энэ сарын 6-нд Финландын Рованиеми хотод айлчлах бөгөөд С.Лавров мөн энэ уулзалтад оролцох юм. Талууд хэд хэдэн асуудлыг хэлэлцэх боломж гарна гэж найдаж байна. Венесуэл болон Украинтай холбоотой асуудлууд яриа хэлэлцээний гол сэдэв болж магадгүй юм” хэмээн Төрийн департаментын өндөр дээд албан тушаалтан мэдэгдсэн байна. Венесуэлийн асуудлаар АНУ Орос улстай санал зөрөлдөөнтэй байгаа юм. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод дэмжлэг үзүүлэхээ болихыг М.Помпео өнгөрсөн лхагва гарагт Ороын эрх баригчдад уриалсан байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.