“ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2019”-ийн зохион байгуулагч нар мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн бага хуралд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Татьяна Будаева, ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын тэргүүлэх их дээд сургуулиудын төлөөлөгчид, Зөвлөлтөд төгсөгчдийн монголын холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д зохион байгуулах үзэсгэлэнд ОХУ-ын чансаагаараа тэргүүлдэг 36 шилдэг их, дээд сургуулийн талаарх мэдээллийг нэгэн дороос хүргэх юм. 

Мөн Орос оронд хэрхэн суралцах, амьдрах, ажиллах, мэдлэг мэргэжил, карьераа өсгөх талаарх мэдээллийг үнэ төлбөргүй өгнө.