Оросуудын дийлэнх олонх нь өөрсдийгөө азжаргалтайд тооцдог

МОСКВА. /TASS/. Оросуудын 86 орчим хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үздэг бөгөөд энэ нь сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт болох тухай Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн мэдээлэлд дурджээ.


Судалгааны мэдээллээс үзвэл, ОХУ-ын иргэдийн аз жаргалын түвшин урьдын адил өндөр хэвээр байна. Санал асуулгад оролцогсдын 86 хувь нь аз жаргалтай байна гэж хариулжээ. Оросуудыг гэр бүл нь урьдын адил аз жаргалтай болгосон хэвээр байгаа бөгөөд санал асуулгад оролцогсдын 33 хувь нь гэр бүлийнхээ ачаар аз жаргалыг мэдэрдэг гэжээ. Эрүүл саруул байгаадаа амьдралаас сайн сайхныг мэдэрдэг хүмүүсийн тоо 21 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн оросуудыг хүүхдүүд нь /18 хувь нь/, бас сайхан ажил /17 хувь/ аз жаргалтай болгодог аж.


Харин өөрийгөө азгүйд тооцоход хүргэж байгаа шалтгаануудын дотор санхүүгийн бэрхшээл болон улс орны нөхцөл байдал муу байх  /11 хувь/, мөн эрүүл мэндийн байдал муу байх /6 хувь/ зэрэг шалтгаанууд орсон байна.


Дөрөвдүгээр сарын 14-нд явуулсан санал асуулгад 18 -аас дээш насны 1600 хүн оролцжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

орос оху

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.