МОСКВА. /CNN/. Эрдэмтэд нэгэн булшнаас дөрвөн өөр насны Аманзон эмэгтэйн шарил оллоо гэж Оросын Археологийн хүрээлэн мэдээлжээ.

Оросын нутгаас олдсон энэхүү шавар болон царс модон булшинд эртний Амазоны дөрвөн эмэгтэйн шарил байжээ. Тэдний нэг нь 12-13 настайдаа нас барсан бол хоёр дахь нь 20-29, гурав дахь нь 25-35, дөрөв дэх нь 45-50 настайдаа нас барсан гэж эрдэмтэд тооцоолсон байна.

Скифчүүд МЭӨ 200-900 оны хооронд Сибириэр нутаглаж явсан дайчин нүүдэлчдийн овог байжээ. Амазончууд “Wonder Woman” кинон дээр гардаг шиг Скифчүүдийн дайчин эмэгтэйчүүдийн нэг байсан аж. Тэд Зүүн Европын нутгаар нүүдэллэн аж төрдөг байсныг өмнөх нээлтүүд нотолдог байна. Булшнаас олдсон эд зүйлс МЭӨ IV зууны үеийнх болохыг мөн эрдэмтэд тогтоожээ.

Залуухан болон өсвөр насны охины булшнаас сумны төмөр зэв, шувуу хэлбэртэй төмөр дэгээ, морины хазаар, цулбуур, төмөр хутга, малын яс, хивэнд оруулсан сав, улаан хүрэн будсан ваар зэрэг эд зүйл олдсон бөгөөд булшны зарим хэсгийг эрт үед тонуулчид хөндсөн байж магадгүй ажээ. Харин өвсөөр ороож, модон орон дээр хэвтүүлсэн нөгөө хоёр эмэгтэйн булш огтхон ч хөндөгдөөгүй байна.

Эрдэмтэд ОХУ-ын Воронеж муж дахь 19 хиргисүүрээс бүрдсэн “Devitsa V” гэх оршуулгын газарт малтлага хийжээ. Тус газрыг 2010 оноос хойш судалж байгаа бөгөөд Оросын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Донын археологийн экспедиц эдгээр хэрэгсүүрүүдийн нэгэнд малтлага явуулж, дээрх дөрвөн эмэгтэйн шарилыг олжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг