Мах экспортлох компаниудад "Нэг цэг"-ийн үйлчилгээ үзүүлнэ

Б.Баясгалан
10 сарын 20, 2020

Махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн яамнаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрдүүлэх зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагыг оролцуулсан “Нэг цэг"-ийн үйлчилгээг зохион байгуулахаар боллоо. 

Ингэснээр аж ахуйн нэгжүүд бичиг баримт бүрдүүлэх гэж цаг хугацаа алдахгүй, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах боломжтой. “Нэг цэг"-т Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага шуурхай үйлчилгээ үзүүлнэ.


Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.