2020 онд Английн Оксфордын их сургууль төгссөн Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай цар тахлаас болж нэг жил хүлээсний эцэст төгсөлтийн баяраа тэмдэглэсэн тухай өөрийн Instagram хуудаснаа оруулжээ.

Философи, улс төр, эдийн засгийн зэрэгтэй төгссөн тэрээр 15 насандаа Талибанчуудад буудуулан хүнд шархадсан ч өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийн төлөө тэмцэж ирсэн гэдгээрээ алдартай. Тэрбээр өнгөрсөн 11 дүгээр сард Английн Бермингхэм хотод гэр бүлийн хүрээнд исламын ёс заншлаар найз залуу Ассер Маликтай хуримаа хийсэн билээ.