Оксфордын толь бичигт нэмэгдсэн солонгос үгс, тайлбар

Л.Дэлгэрмаа
01 сарын 07, 2022

2021 онд дэлхийн хамгийн сурвалж бичиг сайтай толь гэгддэг Оксфордын англи хэлний толь бичигт 25 солонгос үг багтаж чаджээ.

Энэ талаар барууны орны хэвлэлүүд “Солонгосын давалгаа оргил үедээ явж байна. Энэ нь зөвхөн кино, хөгжим, загвараас гадна хэлэнд ч мэдрэгдэх боллоо. Тухайлбал Оксфордын англи хэлний толь бичгийн сүүлийн шинэчлэлд орсон солонгос гаралтай зарим үг, хэллэгээс харагдаж байна." гэжээ. 

Оксфордын толь бичигт багтсан 25 үгийг тайлбарын хаbт хүргэж байна.

1.Aegyo. (нэр үг, тэмдэг нэр) – Эгдүүтэй илэрхийлэмж 

2. Banchan. (нэр үг) – Солонгос хоолны хачир

 3. Bulgogi. (нэр үг) – Хуурч, шарсан амталсан үхрийн мах

 4. Chimaek. (нэр үг) – Шар айраг, тахианы хослол 

5. Daebak. (нэр үг, баймж үг, тэмдэг нэр) – Балмагдах илэрхийлэмж

 6. Dongchimi. (нэр үг) – Цагаан манжингаар хийсэн нэгэн төрлийн кимчи 

7. Fighting. (баймж үг) – Дэмжсэн, зоригжуулсан илэрхийлэмж 

8. Galbi. (нэр үг) – Соус, саримс, чихэр зэргээр шарж амталсан богино хавирга 

9. Hallyu (нэр үг) – Өмнөд Солонгос болон Өмнөд Солонгосын нийтийн урлаг олон улсад ихээр анхаарал татаж буй явдал 

10. Hanbok (нэр үг) – Солонгосын уламжлалт хувцас 

 11. Japchae (нэр үг) – Пүнтүүз, хуурсан ногоог соус, гүнжидийн тосоор амталж хийсэн хоол 

12. K- (нийлмэл үг бүтээх угтвар) – Солонгосын соёлтой холбоотой нэр үгсийг ардаас нь залган бичнэ. 

13. K-Drama (нэр үг) – Өмнөд Солонгост хийгддэг Солонгос хэл дээрх телевизийн цуврал. 

14. Kimbap (нэр үг) – Агшаасан будаа болон бусад орцыг далайн байцайнд ороож хэрчиж бэлтгэсэн солонгос хоол. 

15. Konglish (тэмдэг нэр, нэр үг) – Англи хэлнээс солонгос хэлэнд нутагшсан, солонгос хэлнээс англи хэлэнд нутагшсан үгс. 

16. Korean Wave (нэр үг, Солонгос хэлэндээ нэр үг болон тэмдэг нэр) – 

17. Manhwa (нэр үг) – Зурагт номын Солонгос төрөл. 

18. Mukbang (нэр үг) – Их хэмжээний хоолыг идэж буй хүний бичлэг. 

19. Noona (нэр үг) – эгч / Эрэгтэй хүн өөрөөсөө эгчмэд хүнийг дуудахдаа ашиглана/

20. Oppa (нэр үг) –ах  / Эмэгтэй хүн өөрөөсөө ах хүнийг дуудахдаа ашиглана./

21. PC bang (нэр үг) – Ихэвчлэн тоглоом тоглоход зориулагдсан олон суурин компьютерийг холбож, интернет зэргийг төлбөртэй хэрэглүүлдэг газар. 

22. Samgyeopsal (нэр үг) – Нимгэн хэрчсэн гахайн гэдсийг задгай халуун тогоо ширээн дээр шарж иддэг хоол. 

23. Skinship (нэр үг) – Хүн хоорондын хүрэлцэх, биеийн контакт үүсгэх үйл. 

24. Trot (нэр үг) – 1950-1960-аад онд алдартай байсан Солонгос хөгжмийн урсгал. 

25. Unnie (нэр үг) – Эмэгтэй хүний эгч. 

26. Tang Soo Do (нэр үг) – Каратетэй төстэй, гар хөлөө ашиглан тулалддаг Солонгосын уламжлалт тулааны урлаг

Холбоотой сэдвүүд

оксфорд солонгосын соёл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.