Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг Сүхбаатар, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь, Завхан зэрэг 6 аймгийн 18 суманд тус тус ажиллаж, малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ.

Судалгааны хүрээнд малчин эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг бид өмнө нь мэдээлсэн. 

Тус судалгаагаар сүүлийн жилүүдэд сургуулийн насны хүүхдүүдтэй малчин өрхүүдийн дунд салалт эрс ихэссэн гэсэн дүгнэлт гарсан байна.

Учир нь 6 настай хүүхдээ сургуульд оруулахын тулд нөхөр нь мал хуйгаа хариуцаж гэртээ үлддэг бол гэрийн эзэгтэй нарын ихэнх нь намар хүүхдээ даган аймгийн төв ордог байна. Ийнхүү улиралдаа нэг уулздаг малчин гэр бүлийн тоо өсөж энэ хэрээр салалт ч нэмэгдсэн аж. Иймээс уг асуудлыг ХЭҮК- ийн илтгэлд багтаахаар болсон байна.