УИХ-ын ээлжит бус чуулганы хүрээнд өнөөдөр намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана.
Тодруулбал,
- УИХ дахь Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
- УИХ дахь Ардчилсан намын зөвлөл “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдана.
Мөн УИХ-ын 2019 оны 73 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд болно.