"У.Хүрэлсүх дарга Н.Номтойбаярыг өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих гэсэн"

Б.Баясгалан
01 сарын 24, 2020

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэв.

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хуралдаанд Ерөнхий прокурорыг өөрийг нь байлцуулж, асуулт хариулт явууллаа. Н.Номтойбаяр гишүүний өөрийнх нь тайлбар болон УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны байр суурийг сонслоо. Эцсийн шийдвэр гаргаагүй, түр завсарлаж байна. 

Өнөөдрийн 15.30 цагаас Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, санал дүгнэлтээ гаргана. Дараа нь МАН-ын бүлэг дахин хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргана. Н.Номтойбаяр гишүүн нотлох баримттай тайлбаруудаа ярьсан. Ерөнхий прокурор УИХ-д нууцын зэрэглэлтэй өргөн барьсан тул уг асуудлаар хуралдаанууд хаалттай явагдаж байна. Намын дарга У.Хүрэлсүх "Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө түдгэлзэх өргөдлөө өгөөд шалгуулчих. Энэ нь чиний хувьд хамгийн зөв санал" гэсэн хүсэлтийг тавьсан. Н.Номтойбаяр өөрөө үүнийг эргэж бодъё гэсэн юм ярьсан" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Холбоотой сэдвүүд

н.номтойбаяр у.хүрэлсүх

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.