peak.mn
10 сарын 08, 2018
Хоёр аймаг, таван суманд өчигдөр /2018.10.07/ нөхөн болон дахин сонгууль явагдсан. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн дагуу аравдугаар сарын 07-ны өдөр Дорноговь, Сүхбаатар аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дахин болон нөхөн сонгууль болж дууслаа.
Мөн орон нутгийн найман тойргоос гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгууль болсон юм.
Үүнээс Дорноговь аймгийн
Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100 хувиар,
Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61.8 хувиар, АН 38.2 хувиар
Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69.4 хувиар, АН 30.6 хувиар
Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64.7 хувиар , АН 35.2 хувиар
Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70.5 хувиар , АН 29.5 хувийн тус тус санал авсан байна.
Өөрөөр хэлбэл, МАН Дорноговь аймгийн таван тойрогт илт давуу ялжээ. Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62.6 хувиар , АН 32.3 хувийн санал авч мөн л МАН ялсан байна.
Харин Сүхбаатар аймгийн 2-р багт болсон сонгуулиар АН ялалт байгуулсан бол Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд МАН ялалт байгуулсан гэж эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.