Жилд 4000 орчим сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна

Л.Баяржаргал
09 сарын 04, 2017

Манай улсад жилд дунджаар 4000 орчим сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг бөгөөд үүний 70 орчим хувийг хөдөлмөрийн насны болон нөхөн үржихүйн насны хүмүүс эзэлдэг. Сүрьеэ нь Монголд бүртгэгдэж буй халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигддэг. Энэ нөхцөл байдлыг харгалзан 2016 оноос Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгүүд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд Чингэлтэй, Баянгол дүүргийн 17 мянга гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулснаас 110 шинэ тохиолдол илрүүлжээ. Тэдгээрээс 40 хүнийг бүрэн эмчилсэн бөгөөд үлдсэн хүмүүсийг эмчилж байгаа юм байна. 

Дээрх төслийг хэрэгжүүлж эхэлсэн хугацаанд хийгдсэн ажлуудыг дүгнэн, үр дүнтэй байна гэж талууд үзсэн учир тус гэрээг 2020 он хүртэл үргэлжлүүлэхээр болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр цаашид манай улсын иргэдийг үнэ төлбөргүй сүрьеэгийн шинжилгээнд хамруулж, эмчлэх, эмч нарыг сургах зэргээр олон ажлуудыг хамтран зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.