АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохион байгуулж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтийн төрөлд 107 кг өргөсөн амжилтаар Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхны ДАШТ-ий медальт бөхөөр тодорлоо. Харин М.Анхцэцэгийн гэмтэл бүрэн эдгээгүй байснаас тэмцээний үеэр гэмтэл сэдэрсэн тул дасгалжуулагч Ц.Хосбаярын шийдвэрээр түлхэлттэй өргөлтийн тэмцээнээс нэрийг нь татсан байна. 

Ийнхүү Монгол улс түүхэндээ анх удаагаа хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авлаа.