Бидний амьдралын салшгүй хэсэг болсон Facebook сайтыг анх 2004 үндэслэснээс хойш тун богино хугацаанд Марк Зукерберг дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг болсон. Сайт үйл ажиллагаа явуулад нэг жилийн дараачаас л нэг тэрбум хэрэглэгчидтэй болж жилийн орлого нь 12 тэрбум доллараа хэмжигдэж байна. 

Уншигч танд Марк Зукербергийн баримталдаг зарчмууд болсон үгсийг хүргэе.

"Миний өдөр бүр өөрөөсөө асуудаг зүйл бол "Би хийж чадах зүйлсээсээ хамгийн чухал зүйлийг хийж чадаж байна уу" гэх асуулт юм"

"Ямар ч эрсдэлтэй алхам хийхгүй байх нь өөрөө маш том эрсдэл юм"

"Үнэн сэтгэлээсээ дурлах дуртай зүйлээ л хийж амьдар"

"Маш олон компаниуд алдаа гаргахгүйн тулд хийчээдэг. Тиймдээ ч тэд эрсдэл гаргахыг хүсдэггүй. Энэ нь ажилчидаа бусдыг алдаанаас нь болж шүүмжилж дүгнэх сэтгэхүйтэй болгоход хүргэдэг"

"Үнэндээ хүмүүст чиний яг юу хэлсэн чинь хамаатай байдаггүй. Харин юу бүтээсэн чинь л хамаатай"

"Гол зорилгоо "Мөнгө олохын тулд шилдэг үйлчилгээг хүмүүст үзүүл. Харин мөнгөөрөө үйлчилгээгээ улам сайжруулахад зарцуулах" болго"

"Огт ажилгүй байснаас огт үр дүнгүй зүйлийг туршаад түүнээсээ суралцах нь илүү дээр"

"Бизнесийн хамгийн чухал дүрэм бол: Эхлээд хамгийн амар хийж болох зүйлээ дуусга. Дараа нь бусад зүйлс аяндаа бүтнэ"

"Гол асуулт "Бид хүмүүсийн тухай юу мэдэх хэрэгтэй вэ" биш. Харин "Хүмүүс бидэнд юуг хэлэхийг хүсэж байна вэ" гэхийг ойлгох юм"

"Найзын тоо нэмэгдэх хэрээр дайснуудын тань тоо нэмэгддэгийг мартаж болохгүй"