Машинд QR код олгох асуудлаар сайд Х.Нямбаатар мэдээлэл хийнэ

Б.Баясгалан
04 сарын 25, 2021

Улаанбаатарт хөл хориог сунгасантай холбоотойгоор УОК-ын дарга С.Амарсайхан үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагын ажилчдыг авто машины QR кодыг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулах тухай тушаал гаргасан. Үүний бэлтгэл ажлыг хангахыг ХЗДХ-ийн сайдад даалгасан.

Тодруулбал,

"Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг автомашинаар замын хөдөлгөөнд QR кодоор оролцох бэлтгэл хангах, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, төрийн байгууллага хуулийн этгээд, иргэдэд олгох ажлыг 4 дүгээр сарын 25-ны дотор бэлтгэж, танилцуулахыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт даалгасугай" гэсэн байдаг.

Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн 17.00 цагт нийслэлийн Шуурхай штабын байрнаас мэдээлэл хийхээр болжээ.

Холбоотой сэдвүүд

qr х.нямбаатар хатуу хөл хорио

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.