Мексик улстай залгаа хил дээр байрлуулсан АНУ-ын цэргийн алба хаагчдын тоо 5900-д хүрсэн бөгөөд нэмж байрлуулахгүй гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд Патрик Шанахан мэдээлснийг телевизийн “CNN” суваг уламжилжээ. 

“Ажиллагааг Дотоод аюулгүй байдлын яаманд дэмжлэг үзүүлэхээр явуулж байна. Хил дээр байрлуулсан цэргүүдийн тоо хангалттай гэж бид үзэж байгаа” гэж Шанахан онцлон тэмдэглэжээ. Үүний сацуу тэрбээр түүний дарга, Пентагоны тэргүүн Жеймс Маттис Мескиктэй залга хил дээрх цэргүүдийн тоог 7000-д хүргэж магадгүй гэж урьд нь мэдэгдсэн талаар мэдээгүй байснаа хэлсэн байна. 

Одоогийн байдлаар АНУ-тай хил залгаа оршдог Мексикийн Тихуана хотод зарим тооцоогоор, цагаачдын цуваанд оролцогчдын 1000 гаруй нь иржээ. Тэд одоохондоо Америкийн нутаг дэвсгэрт нэвтрэх оролдлогыг хийгээгүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS