Английн Ерөнхий сайд Тереза Мей АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний гэргий Мелани Трамп нарыг албан ёсны гурван өдрийн айлчлалынх нь үеэр Даунинг гудамжинд угтан авчээ. 

АНУ-ын тэргүүн хатагтай Мелани 2018 онд өөр нэг үйл явдлын үеэр өмсч байсан Celine брэндийн тренч цув өмсөн, матрын арьсан, хар өнгийн Hermès Birkin цүнхийг хослуулжээ. Түүний барьсантай төстэй цүнхийг өнгөрсөн долоо хоногт Хонконгийн үнэ хаялцуулах худалдаагаар 208.000 доллараар зарсан нь дэлхийн рекордыг тогтоосон байна. Харин хатагтай Мелани Трампын цүнх нь “limited edition” биш учраас үнийн хувьд ойролцоогоор 63.000 доллар байх магадлалтай гэнэ.

Улс төрч болон түүний гэргий олон нийтийн өмнө өмсөх хувцасныхаа брэндийн сонголтод хянамгай ханддаг ба тэд хэт чамирхалаас зайлхийхийг хичээдэг аж. Гэсэн ч хатагтай Трамп тансаг брэндүүдийг сонгон, хувцаслах дуртай. Тэрээр 2017 онд алдартай Dolce& Gabbana брэндийн 51.500 долларын үнэтэй цувыг Сицилд өмссөн бол энэ удаагийн 3 өдрийн айлчлалаар Givenchy, Dior and Dolce & Gabbana-г сонгон өмсчээ. 

Трамп мөн Hermès Birkin цүнхний цуглуулгатай ба зарим нь арьсан материалтай “боломжийн”  загварууд ч багтдаг бөгөөд 12,000 доллараас эхэлдэг.