Английн хөлбөмбөгийн холбооны зүгээс багийн менежер, дасгалжуулагч нартай холбоотой шинэ дүрэм боловсруулснаа албан ёсоор танилцууллаа. Тэрхүү шинэ дүрэм нь 2018-2019 оны улирлаас эхлэн тоглолтын үеэр талбайн хажууд суух менежер, дасгалжуулагч нар зүй бус үйлдэл гаргавал тэднийг тоглогчидтой ижил улаан, шар хуудсаар торгохоор болсон байна.

Тун удахгүй эхлэх Премьер лигийн хувьд зүй зохисгүй үйлдэл гаргасан менежер, дасгалжуулагч нар сануулга өгөх бол ФА Кап, Фүүтболл Лиг, ИФЛ Кап, ИФЛ Тропи, Нэйшнл Лиг гэх тэмцээнүүдэд шууд улаан эсвэл шар хуудсаар торгоно.

Премьер лигийн менежер, дасгалжуулагч нарын хувьд 4 удаа сануулга авбал 1 тоглолтод оролцох эрхээ хасуулна. Өмнө нь шүүгч нар зөвхөн талбайн хажууд биеэ зүй зохистой авч явахыг сануулахаас өөр эрх мэдэлгүй байсан билээ. Тэгвэл одоо талбайн хажууд байгаа дасгалжуулагч, менежерүүд шүүгч болон эсрэг багийн тоглогчдыг хараасан, усны сав шидсэн эсвэл өшиглөсөн, шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн доог тохуу хийж алгаа ташсан, шүүгчийн хөдөлгөөнийг даган дууриасан үйлдэл үзүүлэх бүрт улаан эсвэл шар хуудсаар торгох эрхтэй болж байгаа юм.



Эх сурвалж: SPS