Агаарын тээврийн МИАТ компани өчигдөр орой мэдээлэл гаргасныг хүргэж байна.  

Зорчигчдын анхааралд:

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 06 цаг хүртэлх хугацаанд МИАТ ТӨХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээс бусад бүх нислэг цуцлагдсан болно.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үйлдэгдэх МИАТ ТӨХК-ийн 2020 оны 11 сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчигч тээвэрлэнэ. Иймд зорчигчдын билетийн бүртгэлийг 2020 оны 11 сарын 12-ны өдрийн 09:00-22:00 цагийн хооронд 11-333-999 дугаарт хандан бичүүлнэ үү.

Бусад МИАТ ТӨХК-ийн нислэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал 09:00-18:00 цагийн хооронд 11-333-999 дугаараас лавлана уу.


Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК