Саруулын Ариунжаргал
05 сарын 24, 2019
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Америкийн “Miсrosoft” корпорацын мэдээлэл боловсруулах зориулалттай “Azure Stack” үүлэн үйлчилгээний цахим хуудсаас Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг устгажээ.
Гэхдээ Хятадын компанийн лого, нэр “Microsoft”-ийн үйлчилгээний түншүүдийн жагсаалтад байсаар байгаа боловч үйлчилгээг ямар тоног төхөөрөмж дээр ажиллуулж болох вэ гэдгийг хэрэглэгчид харах боломжтой каталогт “Huawei”-н бүтээгдэхүүнүүдийн талаар дурдсан мэдээллүүд байхгүй болсон байна. Үүнээс өмнө Хятадын компани “Azure Stack”-ийн хувьд тоног төхөөрөмж нийлүүлэгч гол түншүүдийн нэг байсан юм.
“Windows” үйлдлийн системийг ашиглах “Huawei”-н лицензийг хүчингүй болгож магадгүй гэх мэдээлэлд “Microsoft” тайлбар өгөхөөс татгалзжээ. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид “Huawei”-г хар жагсаалтад оруулсантай холбоотойгоор тус корпорац ямар арга хэмжээ авах гэж буй нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.