Peak.mn
01 сарын 14, 2020
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Microsoft” компанийн “Windows 7” үйлдлийн системийн сүүлийн шинэчлэлийг /update/ хийхийг цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах мэргэжилтнүүд уг үйлдлийн системийг хэрэглэгчдэд хандан уриалжээ.
“Microsoft” компани сүүлд гаргасан технологиуддаа түлхүү анхаарахын тулд мягмар гарагаас эхлэн “Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг зогсоохоор болжээ.
Ингэснээр, “Windows 7”-гийн хэрэглэгчид цаашид аюулгүй байдлын шинэчлэлийн мэдээллийг хүлээн авахгүй аж. Мөн “Microsoft”-ын инженерүүд “Windows 7”-г хакеруудаас хамгаалах үйл ажиллагаагaa зогсоох юм.
“Windows” үйлдлийн системийг сонгон хэрэглэдэг дөрвөн хүн тутмын нэг нь “Windows 7”-г ашигладаг гэж “StatCounter” цахим хуудас тооцоолжээ. “Microsoft” компанийн мэдээлснээр, “Windows 7”-д программ хангамж, аюулгүй байдлын шинэчлэл цаашид гарахгүй тул үргэлжлүүлэн хэрэглэснээр вирус болон аюултай программуудад өртөх магадлал нэмэгдэх аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.