Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан жүжигчин А.Баярцэцэг жил бүр төрсөн өдрөөрөө сайн үйлсийн ажил өрнүүлдэг. Энэ удаад тэрбээр төрсөн өдрийнхөө бэлгийг нурууны гэмтэлтэй О.Ундрал охины зардалд хандивлажээ. Охинд 100 сая төгрөгийн хагалгааны зардал хэрэгтэй бөгөөд мисс бүсгүй маань энэхүү хагалгаанд нь зориулж 2 сая гаруй төгрөгийн хандив өгсөн байна.

Охины нурууны гэмтлийг эдгээхийн тулд Солонгост 5-6 цуврал хагалгаа хийсэн бөгөөд энэ нь түүний сүүлийн хагалгаа ажээ.

О.Ундрал охин Улсын тэргүүний 33 дугаар сургуулийн 7е ангид сурдаг. Ангийнхан нь түүнд туслахын тулд үсний боолт, хавчаар, түлхүүрийн оосор зэрэг гар урлалын эд зүйлс хийж худалдан хандивын аян зохион байгуулж, олон нийтийг тус аянд нэгдэхийг уриалж буй. Мөн үүнийг нь сонссон хүмүүс тусласны ачаар одоо охины дансанд 25 сая төгрөг цуглаад байгаа гэнэ.Та бүхэн ч гэсэн түүнд туслахыг хүсвэл ”Голомт” 2015 101282 хүлээн авагч О.Ундрал гэсэн данс руу хандив өргөж болох юм.