Mojave MacOS шинэчлэгдэж, татаж авах боложтой боллоо. MacOS-ын хувилбар 10.14 Mojave гэж нэрлэгдсэн бөгөөд татаж авах боломжтой боллоо. Apple-ын дэлгэц ажиллуулах систем бараан горимтой, файлуудын зохион байгуулалтыг багцлаж, Mac аппликэйшныг дахин загварчлан, screenshot-ын чанарыг сайжруулах гэх мэт хэд хэдэн шинэ онцлогтойгоор үнэгүй шинэчлэгдэнэ гэж анх өнгөрсөн зургаан сард мэдэгджээ. Хэдийгээр програм хангамж цөөн сарын турш олон нийтэд нээлттэй байсан ч ерөнхий нээлт хийж байгаа нь ихэнхи гэмтэл, шинэчлэл нь засагдсан гэсэн үг юм. Үндсэн програмын хувьд авч үсвэл Apple компаний Mojave програм хангамжын шинэчлэл багахан хэсгүүдийн нэг юм. Голлох онцлог нь бараан горим бөгөөд шинэ үйлдэл нэмж тохируулаагүй байхад хүртэл үйлдлийн системийг илүү дээр харагдуулна. Мөн түүнчлэн шинэчлэгдсэн OS таны дэлгэцийг эмх цэгцтэй харагдуулахын тулд автоматаар файлуудыг  нэгтгэдэг багцлах дэмжлэг нэмсэн байна.


Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall