Татварын нөхцөл байдлаа сайжруулж, Европын холбооны шаардлагатай нийцүүлэхээр амалсан 47 орныг ч бас нэрлэлээ. Энэхүү “саарал жагсаалт”-ад Хонконг, Жерси, Бермуда, Швейцарь, Турк зэрэг бүс багтсан. Гэхдээ хар, саарал жагсаалтуудад хамгийн эрэлттэй офшор бүсүүдийг багтаасангүй гэж шүүмжлэл хүртээд буй. 

Тэрбумтнууд эрх баригчдаас мөнгөө нуудаг газрууд, хэн гээч эрхмүүд тэнд данстайг дэлгэсэн “Панамын баримтууд”, “Диваажингийн баримтууд” хамгийн их мэдээлэл өгсөн. Европын холбооны татварын комиссар Пьер Московичи хар жагсаалтыг бодит ахиц хэмээгээд “Ийм жагсаалт байгаа нь томоохон алхам. Европын холбооноос гаргасан анхны жагсаалт учраас дэлхийд хэн, хэрхэн татвараас зугтаасан талаар хангалттай хариу болж чадахгүй байна” гэлээ. 

Улс орнуудыг жагсаалтад багтаахдаа татварын дэглэмийн ил тод байдал, татварын хэмжээ, татварын тогтолцоо нь олон улсын хувь хүн, байгууллагадыг орлогоо нууж, бага татвар төлөх бололцоо олгосон, эсэхийг харгалзжээ. 

Европын холбооны гишүүд тэдгээр оронд ямах арга хэмжээ авахаа шийдэх үлдсэн. Офшор бүс рүү шилжүүлж буй мөнгөнд шимтгэл олгох, санхүүгийн хориг тавих зэрэг санал эхний байдлаар гарчээ. Харин Люксембург болон Мальт эсрэг байр суурьтай байна.  

Панам хар жагсаалтын 17 орны нэг боловч Европын холбооны ерөнхийлөгч Хуан Карлос Варела “яагаад ч татвараас зугтаалгах бүс биш” гэжээ. Европын холбоо татварын тогтолцоогоо шинэчлэхгүй байгаа орнуудын эсрэг тууштай арга хэмжээ авахыг санал болгосон. 

Их Британи дахь хандивын байгууллага Oxfam өнгөрсөн долоо хоногт хар жагсаалтад орох ёстой гэж үзсэн 35 орноо нэрлэсэн. Тэндхийн татварын бодлогын зөвлөх Оли Пирс “Европын холбооны хар жагсаалтад орсон орнуудын ихэнх нь буурай, жижиг. Гэтэл Их Британитай хамгийн их холбоотой Бермуд, Кайманы арлууд, Жерси, Виржинийн арлууд тэргүүтэй алдартай, эрэлттэй офшор бүсүүд “саарал жагсаалт”-ад байгаа нь харамсалтай” хэмээжээ. 

Жагсаалтад орсон 17 орон:

  • Америкийн Самоа

  • Бахрейн

  • Барбадос

  • Гренада

  • Гуам

  • Өмнөд Солонгос

  • Макао

  • Маршалловын арлууд

  • Монгол

  • Намиби

  • Палау

  • Панам

  • Санкт-Люсия

  • Самоа

  • Тринидад болон Тобаго

  • Тунис

  • Арабын Нэгдсэн Эмират

Европын холбооноос хуй салхи, үер гэх мэт байгалийн гамшигт өртсөн орнуудыг хасаж, түр хүлээлгэд оруулжээ.